Биеийн тамир, спортын газар. Дундговь аймгийн волейболын холбоо, Биеийн тамир, спортын газар хамтран волейболын спортыг дэлгэрүүлэх, сурагчдыг өргөнөөр хамруулах, мэргэжлийн тамирчдын залгамж халааг бэлтгэх зорилгоор сурагчдын дунд 'Сурагчдын лиг-2019' волейболын тэмцээнийг энэ сарын 14-өөс эхлэн Мандалговь хотноо зохион байгуулж байна.
Тус тэмцээн нь Дундговь аймагт анх удаа болж буйгаараа онцлог юм. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 13 багийн 130 тамирчин оролцож байгаа бөгөөд ирэх сарын 1-ний өдөр хүртэл хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх аж.