Биеийн тамир, спортын газар. Энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дундговь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын дунд спортын 5 төрлөөр зохион байгуулсан тэмцээнд Мэргэжлийн хяналтын газар хошуучилж, шилжин явах цомын эзнээр шалгарлаа.
Төрийн албан хаагчдын бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг сайжруулах, чийрэгжүүлэх, биеийн тамир, спортын орчинг бүрдүүлэх, материаллаг баазыг нэмэгдүүлэх, байгууллагын хүний хөгжлийг дээшлүүлэн нийтэч, спортлог хамт олныг бүрдүүлэх зорилготой тус тэмцээнд 21 багийн 312 төрийн албан хаагч оролцсон юм.
Шилжин явах цомын эзэн болсон Мэргэжлийн хяналтын газар ирэх жилийн спорт тэмцээнийг зохион байгуулах аж.