4 дэх жилдээ Байгаль орчин, аялал жуулчлалын газарт тайлангийн хуралд Баянжаргалан, Гурвансайхан, Өндөршил, Өлзийт, Сайхан-Овоо, Адаацаг сумдын Засаг дарга, ИТХурлын нарийн бичгийн дарга, БОХУБайцаагч, Байгаль хамгаалагчид, "Бор бавдай", "Буянт элгэн уул" нөхөрлөлүүд, "Нью жуулчин турс" ХХК, "Би Ти энд Ти Си" ХХК, "Натурал ай эн эн" ХХКомпаниудын захирал, удирдлагууд оролцсон юм.
Тус хурлаар Дундговь аймгийн 2019 оны Агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ.