“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ тусгай хөтөлбөрт өдөрлөг арга хэмжээг зохион явуулж 11 сумын 100 гаруй иргэдийг оролцууллаа. Энэ үеэр хувиараа хөдөлмөр эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Хөдөлмөрийн үр шим” бүтээлийн үзэсгэлэнг гаргаж шилдэг бүтээлүүдийг шалгаруулж урамшууллаа. Үзэсгэлэнд 9 сумын 70 гаруй иргэний бүтээл ирснээс Сайнцагаан сумын иргэн М.Ганболд, Б.Одонтуяа, Л. Дэлгэрмаа, Өлзийт сумын иргэн Нямсүрэн нарын бүтээлүүд шилдэг байрын шагналуудыг хүртлээ. Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд “Хүртээмжтэй орчин бидний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж, уралдаанд 10 гаруй хүүхэд оролцсоноос Н.Тэмүүжин, М.Түвшинтөгөлдөр, О.Оюунжаргал нарын зурсан зургууд шалгарч шагналт байранд орсон. Мөн Аж, ахуйн нэгж, албан байгууллагуудын дунд Хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагад нийцсэн зам талбай, орон зайг тооцсон стандартыг хангаж ажиллахаар зарласан уралдаанд аймгийн Цагдаагийн газар тэргүүн байр эзэлж “Талархал” хадгалуулав.