Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НАСАНД ХҮРЭГЧДИЙН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Биеийн тамир, спортын газар. БТСГазар, Дундговь аймгийн НАМЗХолбоо хамтран 2019 оны 12 дугаар сарын 7-8-ний өдрүүдэд  аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд  30-аас дээш, 30-аас доош гэсэн 2 насны ангилалаар эрэгтэй 30, эмэгтэй 6 багийн 288 тамирчин оролцлоо. Хүндэт зочноор  аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ, ИТХ-ындарга С.Сүхбаатар, засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун нар хүрэлцэн ирж шагнал гардуулан тамирчдад баяр хүргэлээ. Тэмцээний ивээн тэтгэгчээр оролцсон 2002 оны төгсөгчдөд баярлаж талархсанаа илэрхийлье!

30-аас доош нас /эрэгтэй/:

1-р байр: Д.Одхүү ахлагчтай Эрдэнэдалай сумын баг

2-р байр: С/д мастер Г.Анхбаяр ахлагчтай Ган-Илч баг

3-р байр: С/д мастер М.Пүрэвхүү ахлагчтай НАМЗХ-ны баг

Эмэгтэй:

1-р байр:Э.Нарангэрэл ахлагчтай Мандал сургуулийн баг

2-р байр: О.Мөнхтамир ахлагчтай Цэгц билиг сургуулийн баг

3-р байр: М.Өлзий ахлагчтай НАМЗХ-ны баг

30-аас дээш нас /эрэгтэй/

1-р байр: А.Ганцог ахлагчтай НАМЗХ-ны баг

2-р байр: Алтайхүү ахлагчтай ‘’Ихэр цагаан овоот’’ ХХК-ны А-1 баг

3-р байр: н.Бямбажав ахлагчтай Эрдэнэдалай сумын баг

Эрэгтэй шилдэг тоглогч /30-аас дээш нас/- НАМЗХ-ны ахлагч А.Ганцог

Эрэгтэй шилдэг тоглогч /30-аас доош нас/-Эрдэнэдалай сумын Д.Одхүү

Эмэгтэй шилдэг тоглогч: Мандал сургуулийн н.Тулга

нар шалгарлаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО