Мэдээ, мэдээлэл

"НОГООН ПАСПОРТ" ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН БОЛЛОО

         Байгаль орчин, аялал жуулчлалын яам ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг амжилттай хэрэгжүүлж, Монгол орны хэмжээнд 120,000 орчим ахлах ангийн сурагчид “Ногоон паспорт” аянд нэгдэн “Ногоон паспорт гарын авлага” хөтөлж байна.
Тэгвэл энэхүү гарын авлаганы цаасан хувилбарыг цахим хэлбэрт шилжүүлэн “Ногоон паспорт аппликейшн” болгож Play store, App store-уудад байршуулжээ. 

Ирээдүй хойч үе болсон өсвөр насныхныг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зөв дадалд сургах зорилготой ухаалаг гар утсанд суурилсан аппликейшний хэрэглэгч болсноороо цаас хэмнэх, ногоон паспорт аяны цаг үеийн мэдээ, уралдаан, тэмцээн, сургалт, уулзалтын талаар мэдээллийг цаг алдалгүй авах, оноогоо цуглуулан төрөл бүрийн урамшуулалд хамрагдах, байгаль орчны мэдээ, мэдээлэл, зөвлөгөөгөөр дамжуулан танин мэдэхүйгээ хөгжүүлэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой.
Сурагчид жилийн хугацаанд “Ногоон паспорт” хөтөлснөөр хог хаягдлаа ангилан ялгах, ус, эрчим хүчийг хэмнэх, нүүрс хүчлийн хийг дор бүрнээ бууруулах зэрэг байгаль орчныг хамгаалах энгийн аргад суралцаж байна. Үүний ачаар 2030 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд жилд 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 тонн хүлэмжийн хийг ялгарах байсныг урьдчилан сэргийлж, 2027 оноос жил бүр 12 тэрбум төгрөгийн үргүй зардал гарахаас сэргийлж чадна гэсэн тооцоолол гарсан байдаг.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО