Статистикийн хэлтэс. Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын аймгийн мэдээллийг цуглуулах тоологч, шалгагч нарыг сонгон шалгаруулж, сургалтыг нэгдүгээр сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун нээж, Статистикийнхэлтсийн даргаар олон жил ажилласан Д.Тэрбиш дарга туршлагаасаа хуваалцан үнэтэй зөвөлгөө өгч, Аймгийн түр товчооны ажилтнууд хичээлийг зааж, нийт 69 тоологч 18 шалгагчийг хамруулжээ.
Бэлтгэгдсэн тоологч нар сонгогдсон айл өрхүүдээр ороход иргэд тоологч нарыг орон гэртээ нэвтрүүлж үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтэй гэж Хүн ам орон сууцны Улсын тооллогын тухай хуулинд заасан аж.
2020 оны 1-р сарын 9-нөөс 15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг тооллогын мэдээллийг дэлгэрэнгүй асуулгын хуудсаар тоологч нар цуглуулж, шалгагч нар шалгаж ажиллах юм.