Боловрол, соёл урлагийн газар. Боловсролын хүрээлэнгээс жил бүр үндэсний хэмжээнд зохион байгуулддаг эрдэм шинжилгээний хурал 2019-2020 оны хичээлийн жилд “Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь -үйл ажиллагаа, үр дүн” сэдвээр 2019 оны 5 дугаар сард орон даяар зарлагдан, сургууль, аймаг, үндэсний гэсэн 3 түвшинд явагдаж байна.
Аймгийн хэмжээнд 17 сургууль, 16 цэцэрлэг тус бүрээс шалгарсан нийт 33 илтгэлийг хүлээн авч, арга зүйн зөвлөлийн гишүүд 2020 оны 1 дүгээр сарын 6-15-ны өдрүүдэд уншиж, 2 шаттайгаар үнэлж дүгнэлээ. Шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж, аймгийн цэцэрлэг, сургуулийн 80 гаруй багш оролцож, 35 илтгэлийг хэлэлцүүллээ. ЕБ-ын 19 сургуулийн 17 нь буюу 89 хувь, 22 цэцэрлэгийн 16 буюу 73 хувь эрдэм шинжилгээний хуралд оролцсон байна. Харин Говь-Угтаал, Өндөршил сумын сургууль хугацаа хоцорсон, Дэлгэрхангай сумын сургууль Дэрэн, Хулд, Луус, Говь-угтаал, Гурвансайхан, Баянжаргалан сумын цэцэрлэгүүд хуралд оролцоогүй болно.
Энэ хичээлийн жилийн илтгэлийн уралдаанд Сайнцагаан сумын Цэгц билиг сургуулийн багш Т.Мөнхбат, Ц.Цэвэлмаа, Г.Мөнхбат, А.Буянхишиг, Д.Түмэндэмбэрэл нарын “Сурагчдын ялгаатай байдлыг харгалзан хичээлээ төлөвлөх нь” илтгэл “Тэргүүн” байр, Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгийн багш Э.Энх-Эрдэнэ “Анхаарал дутмагшилтай хэт хөдөлгөөнтэй эмгэгтэй хүүхэдтэй ажиллах нь” Хүмүүнлэг сургуулийн багш Г.Цэцэгмаа, Б.Цэцэгсүрэн, А.Насанжаргал, Ц.Өнөрцэцэг нарын “Нийгэмд ялгаатай хөгжилтэй хүүхдийн давуу талыг илрүүлж дэмжин хөгжүүлэх” илтгэл “Дэд” байр, Мандал сургуулийн багш Г.Эрдэнэ-Оюун, Л.Мөнхсүрэн, Ц.Энхцэцэг нарын “Сурагчдын өнгө ялгах чадварт зурган мэдээллийг ялгаатай төлөвлөх боломжийг судлах нь”, Г.Энхжаргал А.Батсайхан, Б.Мөнхсаруул, Э.Уртнасан нарын “Сурагчдын ялгаатай чадамжийг илрүүлэн ажил мэргэжлийн чиг баримжаа хичээлийн чанарыг сайжруулах нь” илтгэл тус тус “Гутгаар” байр, Луус сумын сургуулийн багш М.Пүрэвсүрэн С.Уранбайгаль нарын “Ярьж сурцгаая аргаар хүүхэд нэг бүрийг хоцроолгүй сургах боломж”, Сайнцагаан сумын 6-р цэцэрлэгийн багш Т.Цэнгэлмаа С.Насанжаргал нарын “Хувийн дасан зохицох ялгаатай байдалтай хүүхэдтэй ажилласан арга туршлага үр дүн” илтгэл, Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш С.Ариунжаргал Д.Эрдэнэсүрэн Д.Амгалантөгс нарын “Суралцагчийн таамаглал дэвшүүлэх, олж авсан мэдлэгээ таамаглалтайгаа харьцуулан дүгнэх чадварын ялгаатай байдлыг химийн сургалтад харгалзах нь” илтгэл “Тусгай” байрыг тус тус эзэлсэн байна. Шалгарсан илтгэл үндэсний хэмжээний хуралд оролцох эрх авлаа.