Орон нутгийн өмчийн газар. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос аймгийн “Аймгийн Засаг даргын Тамгын газарт шатах тослох материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
Дотоодын давуу эрх зөрүүг тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
70592282