Мэдээ, мэдээлэл

ШИНЭ КОРОНАВИРУСИЙН БОЛЗОШГҮЙ ХАЛДВАРЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

Эрүүл мэндийн газар. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний тохиолдол бүртгэгдэж эхэлснийг судлан 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр үүсгэгч нь шинэ корона вирус болохыг албан ёсоор зарласан.

Уг шинэ коронавирусийн халдварын тархалт олон улсад хурдацтай тархаж 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4547, нас барсан хүний тоо 106, бүрэн эдгэрсэн хүний тоо 62 байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээллээр Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Монгол улсын хувьд олон улсад гараад буй энэ шинэ коронавирусийн халдварт өөрийн орны эрсдлийг тухай бүр үнэлж урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

Манай аймгийн хувьд аймгийн онцгой комиссын шуурхай хуралдааныг 4 удаа хуралдуулж, аймгийн Засаг даргын албан даалгавар гаргасны зэрэгцээ мэргэжлийн байгууллагуудын шуурхай ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байна.

Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгавар гарсны дагуу Эрүүл мэндийн газрын даргын тушаал, шинэ коронавирусийн халдварын болзошгүй тохиолдлын үеийн бэлэн байдлын төлөвлөгөөг гарган эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО