Орон нутгийн өмчийн газар. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газар нь “Газар усны нэр тодруулах /Гурвансайхан, Говь-Угтаал, Сайнцагаан, Өндөршил, Луус, Дэрэн/” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Газар усны нэр тодруулах ажил /Гурвансайхан, Говь-Угтаал, Сайнцагаан, Өндөршил, Луус, Дэрэн/” гүйцэтгэх болно.
Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн хуулбарыг хавсарган ирүүлнэ.
-Байгууллагын танилцуулга, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
-Шаардлагатай шусгай зөвшөөрөл: Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх.
-Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 он/
-Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох боловсон хүчний ур чадварын мэдээлэл, туршлага/
-Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /2018, 2019 онуудын санхүүгийн тайлан, татварын тодорхойлолт- “ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14.1.2 заасны дагуу Монгол улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бүхий бус гэж үзнэ”/
-Өөрийн тоног төхөөрөмжийн мэдээллийг ирүүлэх Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 02 дүгээр сарын 06-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл хүлээн авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем болох gov.mn хаягаар 2020 оны 02 дугаар сарын 07-ны 10 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.
Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар
Орон нутгийн өмчийн газар 3 давхар 323 тоот
Утас: 70593399, 90117199