Эрүүл мэндийн газар. Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын төвөөс “Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, сэргийлэх, хариу арга хэмжээ” сэдэвт зайн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Уламжлалт анагаах ухааны төв, Өрхийн эрүүл мэндийн төв, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвийн 20 эмч, мэргэжилтэнг хамрууллаа.