Эрүүл мэндийн газар. Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар хамтран сумдын Эрүүл мэндийн төвийн дарга нарт Томуу, томуу төст өвчлөл болон Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар видео хурлыг зохион байгууллаа. Видео хуралд хөдөөгийн 14 сумын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд хамрагдсан ба томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ, шинэ коронавирусийн халдварын болзошгүй тохиолдлын бэлэн байдлыг хангаж ажиллахад цаг үеийн холбогдолтой ажлын чиглэл, үүрэг даалгавар, зөвлөмж өглөө.