Эрүүл мэндийн газар. Шинэ коронавирусийн халдварын болзошгүй тохиолдлын бэлэн байдлыг хангах хүрээнд Эрүүл мэндийн газрын гамшгаас хамгаалах нөөцөөс хот хоорондын зам дагуух Дэлгэрцогт, Хулд, Луус сумдын эрүүл мэндийн төвүүд болон аймгийн төвийн Сайнцагаан сум, Боржигонмандал, Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төвүүд, “Мөнхдэлгэр”, “Элбэрэлбуян” ортой хувийн эмнэлгүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамгаалах хувцас хэрэгсэлд комбинзон 40 ширхэг, нэг удаагийн халат 40 ширхэг, амны хаалт 800 ширхэгийг олголоо.