Эрүүл мэндийн газар. Эрүүл мэндийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 19 тоот албан даалгаврын хүрээнд Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтэнгүүд Шинэ коронавирусийн халдварын үеийн бэлэн байдлыг хангах зорилгооор аймгийн Цагдаагийн газрын 66 албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд, шинэ коронавирусийн халдварын талаар товч мэдээлэл хүргэж, халдварын дэгдэлтийн үед ажиллахад албан хаагчдад 1 удаагийн хамгаалах хувцас хэрэглэл хэрхэн өмсөж, тайлах дадлага сургуулилалт хийсэн юм.