Эрүүл мэндийн газар. Шинэ коронавирусийн халдвар олон улсад тархаад буй цаг үеийн байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай” 19 дүгээр албан даалгавар, Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны “Шинэ коронавирусийн халдварын үеийн бэлэн байдлыг хангаж ажиллах тухай” А/11 дүгээр тушаалын хэрэгжилтэнд Эрүүл мэндийн газраас эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хуваарийн дагуу дэмжлэгт хяналтыг хийн ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр ЭМГ-аас ажлын баг гарч хамгийн олон хүн амтай Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, халдварын сэргийлэлт хяналтын хариу арга хэмжээний бэлэн байдалд дэмжлэгт хяналтыг хийж, анхаарах асуудлуудад зөвлөмж, ажлын чиглэл өгч ажилласан байна. Эрүүл мэндийн газрын гамшгаас хамгаалах нөөцөөс Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт комбинзон 5 ш, нэг удаагийн халат 5ш, амны хаалт 100 ширхэгийг бэлэн байдалд нэмж олгов.