Боловсрол, соёл урлагийн газар. Төрийн албан хаагчид болон төрийн албаны шалгалтад бэлтгэж буй иргэдэд зориулсан Монгол хэл бичгийн модуль сургалтыг Дундговь аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдад зохион байгууллаа. Сургалтыг Монгол улсын Зөвлөх багш Э.Тогоохүү, Д.Отгонсүрэн, тэргүүлэх зэрэгтэй багш Л.Уранбайгаль, заах аргач багш О.Сайнгэрэл нар Зөв бичгийн дүрэм хэрэглээ, Албан бичгийн найруулга, Төрийн албан хэрэг хөтлөлт гэсэн агуулгын хүрээнд 24 цагийн модуль сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 58 албан хаагчийн хамруулсан байна.