Эрүүл мэндийн газар. Аймгийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/44 дүгээр захирамж, Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/18 дугаар тушаалын дагуу хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд аймгийн төв болон Хулд суманд байрлах хяналтын постод ажиллах холбогдох байгууллагын мэргэжилтнүүдэд халдварын сэргийлэлт, хяналтын талаар заавар зөвлөмж өгч, Зоонозын өвчин судлалын төвөөс хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх, тайлах дарааллын дадлага сургуулилт зохион байгууллаа.