Эрүүл мэндийн газар. Аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/44 дүгээр захирамж, Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/18 дугаар тушаалын дагуу хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд аймгийн төв болон Хулд суманд байрлах хяналтын постонд тохижилт хийн, ажиллах ажилчдыг хамгаалах хувцас хэрэгслээр хангаж бэлэн байдлыг хангууллаа.