Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БОЛОН САЙНЦАГААН СУМЫН ОНЦГОЙ КОМИССТ 3 000 000 ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА.

Газрын харилцаа, браилга, хот байгуулалтын газар. Газрын харилцаа, браилга, хот байгуулалтын газар нь сүүлийн жилүүдэд үйл ажиллагааны үр дүн, шинээр санаачилж хэрэгжүүлсэн ажлаар улс болоод аймагтаа нилээдгүй амжилттай, үр бүтээлтэй ажиллалаа.

2018 онд аймгийн ГЗБЕТөлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг   улсын ГЗБЕТЕ-тэй уялдуулан боловсруулсан нь манай аймгийн хувьд газрын харилцааны томоохон бодлогын баримт бичиг болоод зогсохгүй дээрх төлөвлөгөөнүүдийг уялдуулсан нь улсдаа анхдагч болсон.

 

2019 онд газрын харилцааны бодлогын баримт бичгүүдийг (тухайлбал газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хаягжуулалтын ажил, ....) нэгтгэсэн, өөртөө агуулсан Geonet аппликейшнийг санаачилж хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Мөн газар усны нэрийн тодруулалтын ажлыг Сайнцагаан, Өлзийт сумдад хэрэгжүүлж хүлээлгэн өгөөд байна.

2018, 2019 оны үйл ажиллагаагаараа Нийслэл, дүүргийн Газрын алба болон аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг тэргүүлж 2 жил дарааллан тэргүүн байранд шалгарч 2018 онд миний бие улсдаа Шилдэг менежерээр шалгарч байсан бол 2019 онд бидний санаачлан хэрэгжүүлсэн Geonet аппликейшн маань “Шилдэг ажил”-аар шалгарч Геодези, зураг зүйн асуудал хариуцсан Ж.Элбэгзаяа  “Шилдэг мэргэжилтэн”-ээр шалгарсан.

Мөн 2016 оноос хойш аймгаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэн, үйл ажиллагааны үр дүнгээр Санаачлагатай сайн үнэлгээ авч эхний 3 байранд, 2019 онд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудыг тэргүүлсэн.

Дээрх амжилтыг гаргахад орон нутгийн удирдлагууд, хамтран ажиллагч байгууллагууд та бүхний оролцоо, дэмжлэг туслалцаа томоохон байр суурийг эзэлж байгаа. Та бүхэнд гүн талархал илэрхийльеэ.

Коронавирусын тахал дэлхийн олон улсад тархаж байгаа өнөө үед манай улсад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, аймгийн нутаг дэвсгэрт вирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутгаас цаг алдалгүй авч ажиллаж байна.

Вирусын халдвраас урьдчилан сэргийлж байгаа өнөө үед бид нийгмийн хариуцлагын хүрээнд  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Улсад 1-р байранд орсон шагналын  3 сая төгрөгийг аймгийн Онцгой комисст хандивлаар шийдвэрлэснийг уламжлаж, аймгийн Онцгой комисст гардуулж өгье.

Бусад байгууллагуудаа ч бас сэтгэл санааны болоод материаллаг зүйлээр дэмжлэг үзүүлэхийг бид уриалж байнаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО