Мэдээ, мэдээлэл

ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЭРТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУСЛАМЖ ДУНДГОВЬ АЙМАГТ

Хүнс, хөдөө аж ахуйн газар. Аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл үүссэнтэй холбогдуулан ХХААГ-аас НҮБ-ын ХХААБ-д хүсэлт хүргүүлсний үр дүнд Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт, Хулд, Луус, Эрдэнэдалай, Адаацаг сумдын нийт 200 өрхийг сонгон авч тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл уг тусламж манай аймагт Цагаандэлгэр сумаас эхлэн өнөөдрөөс малчдад олгогдож эхлээд байна.


Өрхүүдийг тусгай шалгуурын дагуу сонгон авч тусламжийг үзүүлсэн ба амьжиргааны төвшин доогуур, эмзэг бүлгийн /хөгжлийн бэрхшээлтэй/, хонин толгойд шилжүүлснээр 200-аас доош тооны малтай, 3-аас дээш жил мал маллаж байгаа хөдөлмөрийн насны гэр бүлүүдийг сонгосон.


Шалгуурт тэнцсэн малчин өрхүүдэд 2020 оны 01 сарын 01 өдрөөс мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /420 мянган төгрөг/-тэй дүйцэх тусламжийг 2 хэлбэрээр олгож эхлээд байна.
1. 65 хувь буюу 275000 төгрөгийг Өрхийн тэргүүний дансанд нь бэлэн мөнгө хэлбэрээр
2. Үлдсэн 35 хувийг Малын сувиллын багц хэлбэрээр орон нутагт нь шууд илгээж сумдын удирдлагууд малчдад хүлээлгэж өгөх юм.


НҮБ-ийн ХХААБ-ын ажилтнууд 02 сард манай аймагт ажиллах үеэрээ аймаг сумдын холбогдох удирдлагууд болон сонгогдсон сумдын зорилтот бүлгийн өрхүүдээр орж тэдний ахуй амьдралтай танилцаж, санаа бодлыг сонсохын зэрэгцээ өөрсдийн ажлын зорилго чиглэлээ танилцуулсан болно.

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО