Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар. Ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор бүх ажилчиддаа гар ариутгагч, маск, бээлийгээр хангаж, дархлаа дэмжих аарц, чацаргана зэргийг хэрэглүүлж байна. Мөн өдөрт 1-2 удаа ажилчдын биеийн халууныг үзэж, ажлын байрны цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийж хэвшүүллээ.