Мэдээ, мэдээлэл

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ТЭНЦЛЭЭ

Боловсрол, соёл урлагийн газар. Америкийн Нэгдсэн Улсын ахлах сургуульд 1 жилийн хугацаатай суралцах тэтгэлэгт FLEX хөтөлбөрт Сайнцагаан сумын Цэгц билиг сургуулийн сурагч Б.Билгүүн, Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч С.Балжинням нар тэнцлээ. Энэхүү хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргээс хүүхдүүд өрсөлдөж 3 шаттайгаар шалгаруулалтад оролцон тэнцсэн 24-30 хүүхэд АНУ-д 100% тэтгэлэгтэй суралцах боломжтой болдог юм.

Өнгөрсөн жилийн шалгаруулалтад манай аймгаас Цэгц билиг сургуулийн сурагч Г.Баттогтох, Э.Буянхишиг нар тэнцэн АНУ-ын ахлах сургуульд амжилттай суралцаж байна. Э.Буянхишиг, Б.Билгүүн нар нь АНУ-ын тэтгэлэгт Аксесс хөтөлбөрт мөн хамрагддаг байна. 

Мөн Аксесс хөтөлбөрийн хүүхдүүдээс Цэгц билиг сургуулийн сурагч Ч.Маргад, Б.Билгүүн, Мандал сургуулийн сурагч Г.Маралмаа, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Б.Өлзийхишиг нарын 4 сурагч Sport visitor program зуны тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шалгаруулалтад тэнцэн дараагийн шатны ярилцлагад орохоор бэлтгэж байна. Энэхүү зуны хөтөлбөр нь 2020 оны 8 сарын 1-15-ны хооронд АНУ-д спортын сургалт, арга хэмжээнд хамрагдах аж. 

FLEX хөтөлбөрийн дараа жилийн шалгаруулалт 2020 оны 8 сард зарлагдах бөгөөд энэ талаарх мэдээллийг авахыг хүсвэл Аксесс хөтөлбөрийн хүүхдүүдтэй холбогдож мэдээлэл авах боломжтой.

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО