Дундговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас 2017.03.29-ны өдөр Тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн этгээдүүдэд хууль, эрх зүйн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар Дундговь аймгийн Прокурорын газар, Шийдвэр гүйцэтгэх алба, аймгийн Замын цагдаагийн тасагтай хамтран тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ялтай буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялтнуудад тавих хяналтыг сайжруулах, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эрх хасах ялын тухай ойлголт, тэдний эрх үүрэг, тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхад анхаарах видео бичлэг үзүүлэж, тэдэнд САНАМЖ бичиг гардуулан гарын үсэг зурууллаа.