Эрүүл мэндийн газар. “Коронавируст халдвар (covid-19)-ын дэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдвээр гуравдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Нэгдсэн эмнэлгээс хөдөөгийн сумдын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд цахим сургалтыг зохион байгууллаа. Цахим сургалтад сумдын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн 79 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамрууллаа.