Мэдээ, мэдээлэл

НЭГ ЦАГИЙН ТУРШ ГЭРЛЭЭ УНТРААЖ

Байгаль орчин, аялал жуулчлалын газар. “Эх дэлхийн цаг” нь Дэлхийн байгаль хамгаалах сангaac жил бүр зохион байгуулдаг олон улсын арга хэмжээ бөгөөд гуравдугаар сарын сүүлчийн бямба гарагт болдгоороо онцлогтой бөгөөд энэ жил 03 дугаар сарын 28-ны өдөр тохиож байна. “Эх дэлхийн цаг” эдүгээ дэлхийн 180 гаруй орныг нэгтгэсэн байгаль орчны төлөөх дэлхийн хамгийн том олон нийтийн хөдөлгөөн болоод байна. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт эрчимжин, биологийн олон янз байдал хурдтайгаар үгүй болж, манай гаригийн хувьд томоохон заналхийлэл болоод байгаа учраас бид “Эх дэлхийн цаг”-ийг хүмүүсийг дэлхийтэй холбох гол хөдөлгөгч хүч болгохыг зорьж байгаа юм.


“Эх дэлхийн цаг” нь байгаль дэлхийдээ хайр гамтай байхыг уриалсан бэлгэдэл төдийгүй, эх дэлхийнхээ уур амьсгалыг хадгалах, хязгаарлагдмал нөөцийг нь хайрлахад шийдмэг арга хэмжээ авахыг уриалж буй үйл ажиллагаа билээ. Эрдэмтдийн тооцоолсноор дэлхийн эко системд үзүүлэх хүний үйл ажиллагааны нөлөө 2050 он гэхэд хүн төрөлхтний эрчим хүч, ус, хүнсийг хангаж, хог хаягдлыг агуулахын тулд дахин өөр гараг хэрэг болно. Тиймээс эх дэлхийгээ энэ хэвээр нь хадгалан үлдэхийн тулд бүхий л түвшинд мэдээлэл хүргэх шаардлагатай.


Энэхүү үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр хийгддэг болохоор хүмүүс ямар цахилгаан хэрэгслээ унтраахаа өөрсдөө шийддэг. Харин хотуудын засаг захиргаа хотын объектуудын гэрэлтүүлгийг унтраах санаачилга гаргадаг байна.


Хэдийгээр нэг цагийн турш гэрэл унтрааснаар дэлхийн экологийн байдал илт сайжрахгүй ч энэхүү арга хэмжээ нь манай гарагийн иргэдэд цахилгаанаа хэмнэснээр агаарт цацагдах хорт хаягдлаа бууруулах, сэтгэл зүтгэлтэй хүн бүр эх дэлхийнхээ эрүүл мэндийг хадгалахад хувь нэмрээ оруулах боломжтой гэдгийг харуулж байгаа юм.


Монгол улсын хувьд 2010 оноос хойш тэмдэглэж эхэлсэн бөгөөд одоогоор Ховд, Хэнтий, Архангай, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгуудад тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Дундговь аймгийн хувьд сүүлийн 2 зохион байгуулсан бөгөөд цаг үеийн асуудлаас шалтгаалан олон нийтийн арга хэмжээг хориглосон тул төв талбайдаа нэгдэх боломжгүй тул байгаа газраасаа энэхүү арга хэмжээг дэмжин оролцохыг уриалж байна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО