Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ахмад мэргэжилтэн О.Гавийсүрэн, Т.Цэцэгчимэг нартай хамтран “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа”-нд тулгуурлан хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрийг эрсдлээс хамгаалах “Хүүхэд хамгаалагч” төслийг 2019 оноос амжилттай хэрэгжүүллээ.
Хүүхэд хамгаалагч нь ажлын төлөвлөгөөний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
- Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хүүхдийг аливаа эрсдлээс хамгаалж, зөвлөн туслах
- Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар өгсөн мэдээ, мэдээллийг иргэд, олон нийт хүүхдүүдэд хүргэх, мэдээлэх
- Хүүхэд, гэр бүл, иргэд, олон нийтээс ирүүлсэн санал хүсэлт, мэдээллийг харъяа Цагдаагийн газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт мэдээлэх
- Хүүхдийг эрсдэлт оруулж болзошгүй нөхцөл үүссэн тухай бүрт цагдаагийн байгууллагад мэдээлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахуулах;
- Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлийн талаар цагдаагийн байгууллага, хамтарсан багт мэдээлэл өгөх;
- Хүүхэд хамгаалагч нь ажилд гарах, ажлаас буух, дараагийн ажилтанд ажлаа хүлээлгэж өгөхдөө тухайн хэсгийн цагдаад заавал мэдэгдэж цагаа бүртгүүлнэ.
- Хүүхэд хамгаалагч нь ажиллахдаа цагдаагийн байгууллагаас батлагдсан дүрэмт хувцсыг заавал өмссөн байна.