Мэдээ, мэдээлэл

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Мэргэжлийн хяналтын газар. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэн аж ахуйн нэгж байгууллагад гарч буй гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авахад хяналт шалгалтыг хийх, хоёр байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах хүрээнд Дундговь аймаг дахь Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд 16 чиглэлд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

 

  1. Улсын болон орон нутгийн авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгаад хамтарсан шалгалтыг хийж тухай бүрд санал дүгнэлтийг холбогдох газарт хүргүүлж ажиллах.
  2. Хотын доторх болон хот хоорондын нийтийн тээврийн үйл ажиллагаанд нэгдсэн болон сэдэвчилсэн арга хэмжээг хамтран зохион байгуулж, үйлчилгээний стандарт шаардлагыг хангахад чиглэсэн дэс дараатай арга хэмжээг авах.
  3. Химийн хорт бодисын аюулаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хууль бусаар ашигт малтмал олборлох, байгалийн өнгөт чулуу түүх, худалдах, худалдан авах, тээвэрлэх үйлдлийг илрүүлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулах.
  4. Монгол улсын ерөнхийлөгчийн 2014 оны 48 дугаар зарлиг буюу хууль бусаар мод тээвэрлэх, худалдах болон байгалийн ургамлын ашиглалт хамгаалалтын байдалд хамтарсан хяналт шалгалт хийж хууль бус ажиллагааг таслан зогсоох, илэрсэн гэмт хэрэг зөрчлийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх.
  5. Уул уурхайн аж ахуйн нэгжийн ашиглаж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд хамтарсан шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулах.
  6. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журмын хэрэгжилт, хууль бусаар ашигт малтмал олборлох газрын хэвлийд дур мэдэн халдаж буй байдалд хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулах, илэрсэн зөрчил дутагдалд арга хэмжээ тооцох.
  7. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчил дахин гаргахгүй байхад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах
  8. Эмийн сангуудад хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх эрх бүхий эмийн сангуудад эмийн хадгалалт, зарцуулалтад хамтран хяналт шалгалт хийх, зохион байгуулж, үр дүнг тооцох
  9. Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис, химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ, түүнд хэрхэн хяналт тавих чиглэлээр сургалт зохион байгуулах.
  10. Төрийн болон аж ахуйн нэгжид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмын хэрэгжилт, түүнд тавих дотоодын хяналтын чиглэлээр сургалт зохион байгуулах
  11. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрт харилцан мэдээлэл солилцож, хэргийн анхан шатны үзлэг дээр хамтран оролцох
  12. Насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад багтсан ажлын байр буюу уул уурхай, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбар, баар, зочид буудал, сауны газарт хүүхэд ажиллуулахгүй байх, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрөөс ангид байлгах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтанд хамтран оролцох, мэдээлэл солилцох ажилд хамтрах
  13. Монгол улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтэнд хамтарсан хяналт хийж гэмт хэргээс урьдчилан сэргийлж хүүхдийн эрхийг хамгаалах.
  14. “Архигүй Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэгүүдийн үйл ажиллагаанд хамтарсан шалгалтыг нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар үр дүнтэй зохион байгуулж, зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага оногдуулах.
  15. Мал хулгайлах гэмт хэрэг болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах,
  16. Аймагт шинээр ашиглалтанд орж байгаа барилга, орон сууцыг ашиглалтанд хүлээж авахдаа Монгол улсын стандарт MNS 6423:2019 дагуу хяналтын камер, гэрэлтүүлгийг суурилуулсан эсэхэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО