Мэдээ, мэдээлэл

"ХАЙРЛАЯ, СОНСЪЁ, ХАМГААЛЪЯ" ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

Боловсрол, соёл, урлагийн газар. Дундговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Цагдаагийн газар хамтран хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хайрлая, сонсъё, хамгаалъя" хүүхэд хамгааллын аяныг 4 сарын 10-ны өдрөөс хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх хүртэл хугацаанд зохион байгуулна. 

Аяны хүрээнд хараа хяналт султай, эрсдэлд өртөж болзошгүй хүүхдүүдийн судалгаа гарган, байршлын план зураг, нөхцөл байдлын эко зураглал гаргах, эргүүл ажиглалт хийх, зөвлөгөө өгөх, хүүхдүүдэд цахим орчин, хорт зуршил, гэмт хэрэг зөрчлөас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл зөвлөгөө өгөх, эцэг эх асран хамгаалагчдад хүүхэд хамгааллын хууль эрхзүй, хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, хүүхэд хамгааллын дүрэм, хүүхэд хүмүүжлийн эерэг арга зэрэг чиглэлүүдээр зөвлөгөө мэдээлэл өгөх, гарын авлага материал тараах, хүүхэд хамгааллын утас ажиллуулах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм.

Эдгээр ажлуудыг орон нутагтаа зохион байгуулахад шаардагдах гарын авлага, материал, загварыг боловсруулан мэдээллийн эх үүсвэрээр хангаж байгаа нь хүүхэд хамгааллын нэгжүүдэд арга зүйн дэмжлэг болох аж. 

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО