Мэдээ, мэдээлэл

"ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ" ТӨСЛИЙН НЭМЭЛТ АЖЛУУД

Хүнс, хөдөө аж ахуйн газар.  “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” нэмэлт санхүүжилтийн Төслийн зохицуулагч С.Занданбалаар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. Тус бүрэлдэхүүнийг өнөөдөр/2020.04.13/ аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Энэхүү төсөл нь Эрдэнэдалай, Сайхан-овоо, Дэлгэрцогт, Сайнцагаан  сумдад 2018 оны 06 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд бага орлоготой иргэд болон малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.


Төслийн хүрээнд 2019 онд бэлчээрийн газрын ашиглалтыг сайжруулах зорилгоор Эрдэнэдалай, Сайхан-овоо, Дэлгэрцогт сумдад “Бэлчээр ашиглалтын малчдын 31 бүлэг” байгуулж,  мөн бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор гурван суманд гүн өрмийн худаг тав, мал эрүүлжүүлэх ажлын чиглэлээр бог мал угаах ванн долоог тус тус барьсан байна. Малчдыг өвөл хаврыг хохирол багатай даван туулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд зориулж эрсдэлийн сангийн санхүүжилт болон үлийн цагаан оготнотой тэмцэх багаж хэрэгслийг олгожээ. Мөн малчдад зориулсан сургалт мэдээллийн гурван төвийг тохижуулж, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг оролцооны аргаар боловсруулсан байна.


Орон нутгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй болон барьцаа хөрөнгөгүй, санхүүгийн эх үүсвэргүй, бүлэг болж хамтран ажиллах сонирхолтой 37  эмэгтэйг хамруулсан бүлийг Эрдэнэдалай, Сайхан-овоо, Дэлгэрцогт, Сайнцагаан   сумдад байгуулж, ажлын байрыг бий болгосон.

 

Бодит үр дүн бүхий тодорхой ажлуудыг хийж, хамтран ажиллаж байгаадаа урамтай байна хэмжээн Төслийн зохицуулагч С.Занданбал хэлэв.  Тус төслийн хүрээнд 2020 онд  Инженерийн хийцтэй 27 худаг барих, өвс тэжээлийн 2 агуулах барих  өвс тэжээлийн 1 агуулах засварлах,  бог мал угаах 15 ванн барих, ЖДҮ эрхлэгчдийн 1 ажлын байр засварлах,  мал үржүүлэг технологийн багаж төхөөрөмжөөр хангах ажлууд хийгдэнэ.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО