Мэдээ, мэдээлэл

“ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛГҮЙ-АЮУЛГҮЙ АМАР ТАЙВАН ОРЧИН” АЯНЫ ХҮРЭЭНД АЙМГИЙН ГХБХБГ-ААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

        Дундговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын баталсан “Гэмт хэрэг зөрчилгүй-Аюулгүй амар тайван орчин” аяны уриалга цом, дэвтрийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүлээн авч тус аянд нэгдлээ.

     “Гэмт хэрэг зөрчилгүй-Аюулгүй амар тайван орчин” аяны хүрээнд байгууллагын хамт олон хэлэлцүүлж 5 ажлыг жилийн төлөвлөгөөнд оруулан батлуулсан.Тус байгууллагын хувьд том жижиг масштабтай байр зүйн зураг болон кадастрын мэдээллийн сангийн программ хангамж, эзэмшил, өмчлөлийн газрын нэгж талбарын хувийн хэрэг зэрэг хувь хүний нууц, байгууллагын нууцад хамаарах мэдээлэлтэй ажилладаг учир “Цахим гэмт хэргээс сэргийлэх” чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг зохион байгууллаа. Төлөвлөгөөнд тусгагдсан бусад арга хэмжээг жилийн туршид хэрэгжүүлэх бөгөөд тайланг тухай бүр байгууллагын цахим хуудсанд байршуулан тайлагнана. Үүнд:

  • Албан хаагчдын компьютер, техник хэрэгсэлд вирусын програмыг шинэчилж гадны цахим халдлагаас сэргийллээ.
  • 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус байгууллагын Мэдээллийн сан, техник, програм хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Солонго нийт албан хаагчдад “Цахим гэмт хэрэг”-ийн талаар мэдээлэл хийлээ.

        Мөн тус байгууллага нь албан хаагчдынхаа хууль, эрх зүйн мэдлэгийг дээшүүлэх, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хуулийн цаг”-ийг төлөвлөгөө батлуулан долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 16.00 цагт тогтмол зохион байгуулж хэвшсэн байна. Тухайлбал аймгийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5/01 тоот прокурорын мэдэгдлийн дагуу аймгийн Цагдаагийн газарт хүсэлт гаргаж  2017 оны 02 дугаар сарын 22-ний өдөр Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 2016 оны гэмт хэргийн талаарх мэдээлэл, албан хаагчдын сахилга хариуцлагын талаар болон Гэр бүлийн хүчирхийлэл сэдвээр сургалт   зохион байгуулсан. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Хуулийн цаг”-аар Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Д.Нэргүй “Хот байгуулалтын тухай хууль”  сэдвээр албан хаагчдад сургалт зохион байгуулсан. Сургалтын дараа албан хаагчдаас дээрх сэдвээр тест авч, зөв хариултыг тулгаж ярилцсан.  2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Хуулийн цаг”-аар Өмгөөлөгч Д.Долгорсүрэн “Гэрч хохирогчийг хамгаалах тухай”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”  болон  “Хүний эрх”-ийн талаар албан хаагчдад сургалт хийлээ.   Сургалтын үеэр албан хаагчид хуулийн зарим заалтын талаар асууж, тодруулга хийлээ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА,

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО