Мэдээ, мэдээлэл

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

Малын гоц халдварт шүлхий өвчин 2017 оны байдлаар Сүхбаатар аймгийн Баруун-урт, Асгат, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Дорнод аймгийн Матад суманд оношлогдсон тул тус нутгаар онцын шаардлагагүй тохиолдолд зорчихгүй, малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг иргэд, малчдад зөвлөж байна.
      1. Тодорхойлолт: Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гоц халдварт өвчин юм. Шүлхийгээр өвчилсөн нас гүйцсэн малын үхэл хорогдол бага, харин нялх төл болон ядарч доройтсон мал, амьтан олноор үхэж хорогддог.
2. Өвчний үүсгэгч: Шүлхий өвчнийг үүсгэгч вирус нь Пикорновиридэ ангийн Афтовирус зүйлд хамаарна. Шүлхий өвчин байнга гардаг нутагт цөөн хэдэн дэд хэвшлээр өвчин үүсдэг. Шүлхийн вирусын аль нэг хэвшлээр өвчилсөн мал, амьтан бусад хэвшлээр хам өвчлөх магадлалтай.
      3. Халдвар дамжих зам: Халдварын голомт нь өвчтэй, өвчлөөд эдгэрсэн, халдвар авсан мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үр зэрэгтэй хамт ялгаран гарсан вирүсээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал хувцас зэрэг болно. Ихэнхдээ шүлхийн халдвар өвчтэй, халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэг мал, амьтанд шууд хавьтлын замаар болон шүлхийн вирусээр бохирлогдсон зүйлээр дамжин тархах бөгөөд өвчний голомтод ойр байсан мал, амьтанд амьсгалын замаар халдаж болно. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус алс хол салхиар зөөгдөн халдварлах боломжтой.
Шүлхий өвчтэй малтай харьцан ажиллаж байсан хүний багалзуурын салсанд шүлхийн вирус түр хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул голомтоос гарснаас хойш 3-5 хоног мал, амьтантай газар очихыг хориглоно.
    4. Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь 14 хоног байна. Шүлхий өвчнөөр өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрнэ.
Шүлхий өвчний халдвар авсан үхэр 3 жил хүртэл вирусийг тээх боломжтой.
Эмгэг хувирал: Үхрийн ам, багалзуур, залгиурын цочмог салст үрэвсэл, салст бүрхүүл, усавхи бүрхүүлийн дорх цус харвалт болсон байна. Амны хөндий, залгиур, улаан хоолой, сархинаг, гүзээ, хамрын толио, уруул, хөх, туруу, турууны салаанд үлхий, шархлаа, яр үүссэн байна. Ходоод, 12 хуруу гэдсэнд олон тооны цус харвалт үүссэн байхын дээр салст бүрхүүлийн цусархаг, салст, усавхи үрэвсэл юм уу цус ихдэж хавагнасан байна. Уушгинд тогтонгишнолын цус ихдэлт, хаван үүссэн байдаг бол хөлөнд үлхий, шархлаа үүсэж үрэвсэнэ. Дэлэн дээр үлхий үүсэх ба хүндэрсэн үед идээт үрэвсэл болно. Ил харагдах тунгалгийн зангилаа томорч цус ихдэлт болсон байна.
Хорт хэлбэрийн үед зүрх, их биеийн булчинд сөнөрлийн, үхжлийн шаргалдуу өнгөтэй голомтууд үүсдэг бол зүрхний булчинд цагаан судлууд үүсэх бөгөөд “баран зүрх” гэж нэрлэдэг. Хөл, нуруу, хавирганы завсар, хэлний булчингууд гэмтсэн байна.
Тугал, торой, хурганд ходоод, гэдэсний усавхи цусархаг үрэвсэл, заримдаа “баран зүрх” илэрнэ. Бусад төрлийн мал, амьтанд ч үхэрт илэрсэнтэй адил эмгэг хувиралт ажиглагдана.
5.Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна.
6. Эмчилгээ: эмчилгээ хийдэггүй.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО