Эрүүл мэндийн газар. Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй цахим эрүүл мэнд төслийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнийг чадавхжуулах зорилтын хүрээнд сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдэд компьютерийн хэрэглээний программын 3хоногийн сургалтыг энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг улсын хэмжээнд нийт 6 бүлэг болгон зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн сургалтад нийт таван аймгийн 70 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэнг хамрууллаа.