Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн "Нийтийг хамарсан ажил" зохион байгуулах арга хэмжээг "Монгол улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 1 өдрийн 185 тогтоолоор бэлчээрийн ургамалд үлийн цагаан оготно учруулж байгаа хор хөнөөлийг багасгах ажлыг нийтийг хамарсан ажлын хүрээнд зохион байгуулах" шийдвэрийн дагуу Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдын Засаг даргын Тамгын газруудтай хамтран ажилгүй 40 иргэнийг 50000 га талбайн бэлчээр хамгаалах түр ажлын байраар ханган ажиллаж байна.
Арга хэмжээнд хамрагдсан иргэдийн цалин урамшуулал, хөдөлмөрийн аюулгүй байдлын зардлыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулна.