Байгаль орчин, аялал жуулчлалын газар. 20 дахь удаагийн "Бүх нийтээр мод тарих өдөр" тавдугаар сарын 09-ний өдөр тохиов. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас тус өдрийг олон нийтийг хамруулан зохион байгуулаагүй, айл өрх бүрийг хашаандаа мод тарихыг уриалсан. Аймгийн хэмжээнд 68 аж ахуйн нэгж байгууллага, 271 өрхийн 1430 иргэн 10100 мод тарьсан байна. 2020 оны хувьд иргэд хувийн эзэмшлийн талбайд мод тарих нь илүү нэмэгджээ.
2010 оноос хойш зохион байгуулсан “Бүх нийтээр мод тарих өдөр” арга хэмжээнд 2010-2020 онд аймгийн хэмжээнд 1128 аж ахуйн нэгж байгууллагын 26693 иргэн 120.02 сая төгрөгийн хөрөнгөөр нийт 159498 ширхэг мод тарьсан байна.