Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Улсын тусгай хамгаалалттай "Бага газрын чулуу" руу нэвтрэн ордог олон салаа замуудыг цэгцэлж, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Үүний хүрээнд Хальтиргаат, Ацын хөтөл, Цагаан хөтөл зэрэг даваа болон амуудыг байгалийн чулуугаар хааж, хориглох тэмдэг, маршрутын тэмдэг, мэдээллийн самбар байрлуулах ажлыг хийгдэх юм. Мөн байгаль хамгаалагчийн байр, био ОО, орц гарцын мэдээллийн самбар байршуулж гадаад, дотоодын жуулчдын ая тухтай аялах нөхцөл боломжийг сайжруулж, байгаль хамгаалагчийг ажиллах нөхцөл боломжоор хангах ажлын төлөвлөлтийг тус тус газар дээр нь хийв.