2 дахь жирэмслэлт, 39 долоо хоногтой жирэмсний хожуу хордлого хүнд хэлбэр, hellp хам шинж өвчтэй маш хүнд эхэд кесар мэс засал хийж, эх нярайн амь насыг аварлаа. Уг хүндрэл нь Нэгдсэн эмнэлэгт анх удаа оношлогдож эмчлэгдлээ.
Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ж.Өлзийбаяр, Зүрх судасны зөвлөх эмч Ц.Дэлгэрцэцэг, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Х.Наранцэцэг, М.Одонбаяр, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч М.Энхтуул, С.Мөнхзул, Нярайн эмч Б.Туяацэцэг, хагалгааны сувилагч О.Булганаа, эх баригч Ж.Эрдэнэжаргал, нярайн сувилагч Д.Энхтунгалаг, үйлчлэгч Д.Болормаа нартаа баяр хүргэж, амжилт хүсье.