Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн гарааны бизнесийг дэмжих арга хэмжээний хүрээнд 15-34 насны 42 залуучуудад гарааны бизнесийн мэдлэг олгох 72 цагийн сургалтыг Вэст Мэтод ХХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан 42 залуу бүлэг болж, бизнес санаагаа баяжуулж, бизнесийн зөвлөхийн туслалцаатайгаар хөгжүүлж, шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд болон өрсөлдөгч залуучуудын өмнө төслөө танилцуулж өрсөлдлөө.
ХЭД сангаас 2020 онд батлагдсан төсвийн хүрээнд 8 төслийг шалгаруулж, шалгарсан бүлгүүд 5 долоо хоногийн бизнес хурдасгуурын үйлчилгээнд хамрагдаж, шинэлэг бизнес санаагаа хэрэгжүүлэх боломжтой нь нотлогдсон багуудад гэрээ байгуулж санхүүгийн дэмжлэг олгоно.
Шалгарсан төслүүд:
“Фэмида” хууль зүйн зөвлөгөө – Багийн ахлагч Б.Алтандөш, гишүүн Т.Мөнхтулга /Сайнцагаан сум/
“Мах ангилан савлах" – Багийн ахлагч Э.Гэндэнжамц, гишүүн Г.Солонго /Сайнцагаан сум/
“Явуулын мал эмнэлэг” – Багийн ахлагч Б.Мөнхбадрал, гишүүн У.Эрдэнэжаргал /Сайнцагаан сум/
“Санхүүгийн үйлчилгээ” – Багийн ахлагч А.Жавхлан, гишүүн н.Чанцал /Сайнцагаан сум/
“Засвар” агрегат засвар– Багийн ахлагч Б.Мэндбаяр, гишүүн Ч.Баянмөнх, Б.Бүдээ /Сайнцагаан сум/
“Flower” – Багийн ахлагч Э.Эрдэнэжаргал, гишүүн Э.Өлзийбадрах /Сайнцагаан сум/
“Ачит” авто засвар – Багийн ахлагч Р.Ачитбилэг, гишүүн Р.Ачит-Эрдэнэ /Сайнцагаан сум/
“Халуун ус” – Багийн ахлагч Б.Эрдэнэцэцэг, гишүүн Б.Бямбадэлгэр /Хулд сум/