“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр, “Эрүүл иргэнтэй Дундговь” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой хамтран сүрьеэ өвчний эрт илрүүлэлт, анхан шатны сумын эрүүл мэндийн төвийн үргэлжлэх шатны эмчилгээ, хяналтыг сайжруулах зорилгоор “Сүрьеэгүй-Адаацаг сум” зорилтыг дэвшүүлж, жишиг сумаар бэлтгэх сургалт, уулзалтыг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж, Монголын сумын эмч, мэргэжилтний холбоо, Эрүүл мэндийн газар, Адаацаг сумын Засаг Даргын Тамгын Газар, Адаацаг сумын Эрүүл мэндийн төвийн хамтран ажиллах 4 талт гэрээг байгууллаа. Сургалт, уулзалтанд Монголын сумын эмч, мэргэжилтний холбооны ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, сум хариуцсан мэргэжилтэн нар ирж аймгаас Эрүүл мэндийн газрын дарга, асуудал хариуцсан мэргэжилтэн, Адаацаг сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга, сумын Засаг даргын орлогч, сумын Засаг Даргын Тамгын Газрын дарга, Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд болон Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэг, Дэлгэрцогт сумын эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн тусламж үйлчилгээ хариуцсан эмч, сорьц тээвэрлэлт хариуцсан лаборант, сувилагч нар оролцлоо.