Эрүүл мэндийн Сайдын 2020 оны 07 сарын 21-ны өдрийн 24 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Б.Алтантөгс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 20 гаруй эмч нарт Тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдал, тархвар судлал, эмнэлзүй болон цаг үеийн нөхцөл байдлын талаар сургалт мэдээлэл хийж, гарын авлага тараалаа.