Монгол улсад зуны дэлгэр цаг ирж, хүн бүр аялал зугаалгаар явдаг энэ жилийн хувьд онцлогтой жил болж дэлхий нийтийг хамарсан цар тахал болох корона вирус гарч хөл хорионд орсон. Үүнтэй уялдуулан аялал гэдэг ямар хэлбэртэй яах байгальд ул мөр үлдээлгүй, хариуцлагатай аялцгаая гэсэн уриалгыг хүргэж байна.
Уриалгынхаа эхэнд аялал жуулчлалын тухай хуулиар аялал жуулчлал гэж юу вэ гэхээр
"Аялал жуулчлал" гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа 1-183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг, "жуулчин" гэж аялал жуулчлал хийж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнээ гэсэн байдаг. Жуулчин гэдэг бол гадны хүн гэдэг ойлголт нийгэмд тархаад бид өөрсдийгөө жуулчид гэж бодоод хариуцлагатай аялах хэрэгтэй.
ХЭРХЭН ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛАХ ВЭ
1. Байгальд хэзээ ч хогны машин очдоггүй учраас авчирсан хогоо машиндаа ачиж явах.
2. Зөвшөөрөгдөөгүй газар ил гал түлдэггүй.
3. Түүх соёлын дурсгалд хайр гамтай ханддаг байх. Хадны сүг зураг дээр өөрийн нэрийг очсон он сар өдрөө сийлэхгүй байх.
4. ТХГНутгийн дотоод журмыг сахин биелүүлж, зөвшөөрөгдсөн маршрутаар аялж, тогтоосон цэгт отоглодог.
5. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж үргэлж төлөвлөгөөтэй аялдаг.
6. Аяллын тэмдэглэл хөтөлдөг.
7. Аялж явахдаа өөрийн үйлдлээрээ бусдад үлгэр жишээ үзүүлдэг эерэг хандлага гаргадаг байх. .
8. Бусдын буруу үйлдлийг хэлж зөв үйлдлийг сайшаадаг байх.
9. Усны эх ундарга бүхий газраас зайтай буудаллах. Булаг болон гол горхи, нууранд хир буртаг угаах нь эко системийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг учраас
10. Нэг удаагийн хэрэглээнээс татгалзах. Хуванцар 450 жил, шил 1 сая жил, гулгар уут 10-100 жил, лааз 80-200 жил, нэг удаагийн аяга таваг 500 жил, болсны дараа хөрсөнд шингэдэг учраас өөрийн усны сав, халбага сэрээг хэрэглэх.