2020 оны 7-р сарын 10-нд таеквондогийн 13 тамирчин зэрэг ахиулах шалгалтанд орж амжилттай хамгаалан 6-р зэрэг ногоон бүсний болзлыг хангаж бүс, үнэмлэхээ гардан авлаа. Тус спорт нь цагаан бүс 10-р зэрэг, шар бүс 8-р зэрэг ,ногоон бүс 6-р зэрэг, цэнхэр бүс 4-р зэрэг , улаан бүс 2-р зэрэг, хар бүс 1-р зэрэг гэсэн бүсний ангилалтай байдаг бөгөөд зэрэг ахиулах хугацаа, гүйцэтгэх техникээрээ ялгардаг. 8-р зэргээс дээш зэрэгтэй тамирчин тэмцээн уралдаанд оролцохыг зөвшөөрдөг.
Дундговь аймагт нийт 24 зэрэгтэй тамирчин хичээллэж байгаагаас шар бүстэй 4, ноггон бүстэй 11, улаан бүстэй 1, хар бүстэй 8 тамирчин хичээллэж байна.