Мэдээ, мэдээлэл

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙН АЖИЛЛАХ НӨХЦЛИЙГ САЙЖРУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭВ

         Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санхүүжилтээр “Бага газрын чулуу” улсын тусгай хамгаалалттай газарт байгаль хамгаалагчийн байр, сайжруулсан эрэгтэй, эмэгтэй 00, орц гарцын хаалга, мэдээллийн самбар хийх ажлыг аймгийн “Говийн шуранхай” аялал жуулчлалын холбоотой хамтран хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажлын хүрээнд 20 гаруй жилийн турш Бага газрын чулууны уулын амьтан, ургамлыг хамгаалах, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх ажилд хоногийн 24 цаг бороо, шороо, халуунд халж, гадаа гандаж явдаг байгаль хамгаалагч зуны улиралд ажиллах байртай болж, ажиллах орчин нөхцөл сайжирч байна.

Мөн Нүдний рашаан, Жаргалантын агуйд мэдээллийн самбар байршуулж, Сөдөтийн аманд сайжруулсан 00 хийснээр орчны бохирдлыг бууруулах, гадаад, дотоодын аялагч жуулчдын тав тухыг хангах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүллээ.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО