Мэдээ, мэдээлэл

“ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АЖЛЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар. Энэ сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Швейцарын хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлтэй хамтран залуучуудын гарааны бизнесийг дэмжих ажлын хэсгийн гишүүдийн чадавх бэхжүүлэх, аймагт санаачлагчдын бүлэг байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Дундговь аймгийн залуучуудын гарааны бизнесийг дэмжих ажлын удирдлага, зохион байгуулалт, хяналт, үнэлгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

 

Сургалтад аймгийн Засаг дарга О.Бат-ЭрдэнэИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газар, ХХҮГазартай хамтран ажиллагч хөрөнгө оруулагч компаниудын төлөөллүүд болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, арилжааны банкнуудын төлөөлөл, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Дундговь аймаг дахь салбар  танхимын дарга, “Говийн хөгжил наран” ТББ-ын тэргүүн зэрэг аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагуудыг хамруулсан байна.  

 

Энэ үеэр сургалтад оролцогчдын дунд “Дундговьд гарааны бизнесийн экосистем бүрдүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, талуудын оролцоог тодорхойлжээ.

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО