Эрүүл мэндийн газраас “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд харъяа эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд чиглэл өгч, аймгийн хэмжээнд “Тархины харвалтаас урьдчилан сэргийлье” уриан дор 2017 оны 10 сарын 16-29-ны өдрүүдэд тэмцэглэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс 2017 оны 10 сарын 30-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны зөвлөх эмч болон мэдрэлийн эмч нартай хамтран “Тархины харвалтаас урьдчилан сэргийлье” сургалтыг зохион байгуулж, ард иргэдэд тархины харвалтын анхны шинж тэмдэг болон авах арга хэмжээ, цусны даралтыг хянах талаар мэдээлэл зөвөлгөөг өгч, цусны даралтаа үзэх, харвалтанд өртөх магадлал, эрсдэлийг дүгнэх аргад зааж сургалаа.
Сургалтанд нийт 76 иргэн хамрагдсан ба сургалтаар нийт оролцогчдын даралтыг үзэж зөвөлгөө өгөн, хүн тус бүрт “Тархины харвалтаас сэргийлье” гарын авлагыг сурталчилан өглөө.