Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар. Швейцарын хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн санхүүжилтээр Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-ийг 26 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж суурилуулан тохижууллаа. Тус загвар төвийн нээлтийг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулж Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн М.Цэрэнбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваа, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн үндэсний зөвлөх М.Галсансар, “Старт-ап Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат, 2019-2020 оны Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан залуучууд оролцсон юм.