Хүнс, хөдөө аж ахуйн газар. НҮБ-ын ЮНИДО төслийн хүрээнд Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран машинаар хяргасан ноосыг ээрч утас, эцсийн бүтээгдэхүүн болгох, ээрмэлийн стандарт горим, сургалтын материал боловсруулах ажил эхэллээ. Машинаар хяргаж бэлдсэн Ховд аймгийн Сутай, Дундговь аймгийн Сайнцагаан хонины ноосыг туршилтаар боловсруулж байгаа юм.