2017 онд Дундговь аймагт 13474 жуулчид ирсэн бөгөөд үүнээс 10421 нь гадаадын жуулчид байна. Өмнөх онтой харьцуулахад гадаадын жуулчид 32%-иар, дотоодын жуулчин 20%-иар өссөн байна. Сүүлийн жилүүдэд Италь, Герман, Франц, Солонгос орны жуулчид хамгийн ихээр ирсэн бөгөөд тэд ихэвчлэн Сайхан-овоо сумын Онгийн хийд, Өлзийт сумын нутаг дахь Цагаан суварга байгалийн цогцолборт газрыг үзэхээр зорьдог байна. Энэ жил Адаацаг сумын Сүм хөх бүрдийг тохижуулснаар тэнд очдог жуулчдын тоо нэмэгджээ. Манай аймагт жуулчид хүлээн авдаг жуулчны бааз, рашаан сувилал, амралтын газар нийт 16 байдаг байна.