Цагдаагийн газар. Цагдаагийн байгууллагаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээг улс даяар энэ оны наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион явуулж байна.
Уг арга хэмжээний хүрээнд Дундговь аймаг дахь Цагдаагийн газраас Мэргэжлийн хяналтын газартай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг, сургуулиудын орчны аюулгүй байдал, теле хяналтын камерын хэвийн ажиллагаа МNS:2019:6423 стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхэд үздэг шалгалт хийж, хяналтын камерын чанар үзүүлэлтийг сайжруулах чиглэлээр албан мэдэгдэл хүргүүллээ.