Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сарын 27-ны өдөр Нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд төрөөс үзүүлж буй халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг түргэн шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрд байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээ, арга хэмжээнд хамруулах, техник технологийг нэвтрүүлэх зорилгоор цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваа, дэд дарга Ц.Сувдантуяа, халамжийн хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд болон сумдын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан нийт 25 мэргэжилтэн оролцжээ.